“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн баг тамирчид дэд байр эзэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-24

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын баг тамирчид Нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2018 оны аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ. Тамирчид нийтийн тээврийн 20 гаруй байгууллагын тамирчидтай хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж 6 төрөлд 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, нийтийн тээврийн байгууллагуудын удирдлагуудын хамт шагналыг  гардуулан өгсөн.  Нийт тамирчдаас спортын амжилтаараа нэгтгэлийн 2 дугаар баазын тоо бүртгэгч Ч.Оюун-Эрдэнэ шалгарч “Шилдэг тэгш тоглогч”-оор, 1 дүгээр баазын засварчин Д.Мягмарнаран “Шилдэг хаалгач”-аар, 2 дугаар баазын шалгагч Д.Уянга сагсан бөмбөгийн төрөлд “Шилдэг тоглогч”-оор шалгарлаа.