Г.Алтанбагана эхний ялалтаа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-24

Эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдаж байгаа Г.Алтанбагана дөнгөж сая эхний барилдаанаа хийж, яллаа. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн Пётр Кучератай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр яллаа.

Ингэснээр шөвгийн 32-т орж ирлээ. Тэрбээр гуравдугаар тойрогт Японы шилдэг бөх Кента Нагасаватай барилдана.