Ц.Наранжаргал тэмцээнээ өндөрлүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-24

Өнөөдөр Бакугийн дэвжээнд гарч барилдсан Ц.Наранжаргал тэмцээнээ дуусгалаа. 70 кг-ын жинд эх орноо төлөөлсөн тэрбээр хоёрдугаар тойрогт Недерландын Санни Ван Дикетэй учраа таарсан.

Энэ барилдаанд Голландын бөх өрсөлдөгчөө цаг дуусахаас өмнө боох мэхээр цэвэр ялж, цааш шалгарлаа. Харин 5 дахь дэлхийн аваргадаа оролцсон Ц.Наранжаргал ердөө нэг л яллаа.