Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2018-09-26

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өчигдөр эрэгтэй -100 кг-ын жинд Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрлийн төлөө Японы бөх Аарон Волфыг цэвэр ялснаар монголын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Түүний өмнө нь Д.Сумъяа Бакугаас анхны хүрэл медалийг авчираад байсан билээ. 

Эхний тойрогт АНУ-ын нэмэлт цагт вазири үнэлгээгээр ялалт байгуулсан бол үүний дараа Чилийн Бриценог вазари үнэлгээгээр ялжээ. 16-д Латвийн Бородавког ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө Португалийн Фонсекаг цэвэр ялснаар А хэсгийг тэргүүлсэн билээ. Харин медалийн төлөө Гүрж бөхийн Липартелианатай барилдаж вазари үнэлгээгээр ялагдсан байна.