Өнөөдөр манай гурван бөх барилдана

Б.ГАНЗОРИГ
2018-09-26

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй +100, эмэгтэй +78 кг-ын жингийн барилдаан болно.

Манай улсаас +100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнхтуяа нар барилдана. Н.Түвшинбаяр аварга Кыргызстаны бөх Бекболот Токтогоновтой эхний барилдаанаа хийнэ. Харин Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанаа АНУ, Венесуэлын бөхчүүдийн ялсантай нь барилдана. +78 кг жинд барилдаж байгаа Б.Мөнхтуяа эхний барилдаанаа Германы Уэйстай барилдана.

Харин маргааш багийн барилдаан болох бөгөөд монголын баг эхний барилдаанаа Японы багтай барилдана.