Аргентин, Испани нөхөрсгөөр бутниргэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-12

Хөлбөмбөгийн шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Аргентины шигшээ баг Иракийн талбайд зочилж, 0:4-өөр нөхөрсгөөр бутниргэлээ.  Тоглолтын 18 дахь минутад Мартинес гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Перейра 53, Пеццелья 82, Серви 90 дэх минутад нэг нэгийг нэмжээ.

Мөн Испанийн шигшээ баг Уэльсийн талбайд зочилж, 1:4-өөр “шүүрдлээ” Тоглолтын 8, 29 дэх минутад Пако Алькасер хоёрыг оруулсан. Харин Рамос 19, Бартра 74 дэх минутад нэг нэгийг нэмжээ. Эзэн багаас Воукс 89 дэх минутад нэр төрийн ганц гоолыг оруулсан байна.

Бусад нөхөрсөг тоглолтын үр дүн

Турк 0-0 Босни

АНУ 2-4 Колумб

Франц 2-2 Исланд