Салах гэмтжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-13

Египетийн шигшээ баг Африкийн үндэсний цомын тэмцээнд Свазилендтай тулж, 4:1-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Салах булангийн цохилтоос шууд хаалга руу цохиж, гайхалтай нэгэн гоолыг оруулсан. Гэвч энэхүү гоолыг оруулсныхаа дараа гэмтэл авч, талбайг чөлөөлжээ. 

Түүнийг гэмтэл авах үеэр Египетийн дасгалжуулагч гурван солилцоогоо бүгдийг нь хийсэн байсан учир тоглолтыг хүн дутуу дуусгасан байна.  Одоогоор Салахын бэртэл хэр ноцтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагаа байгаа юм.