Роналдиньо өөрийн криптовалютыг гаргажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-13

"Барселона" клуб болон Бразилын шигшээд гялалзаж явсан домогт хөлбөмбөгчин Роналдиньо өөрийн гэсэн криптовалютыг гаргаж байгаа ажээ. Тэрбээр криптовалютаа RS хэмээн нэрлэсэн бөгөөд блокчейн технологийн   NEO платформ дээр ажилладаг 

NEO гэдэг нь бидний сайн мэдэх биткоиныг илүү хурдан, аюулгүй олборлох технологи юм байна. Энэ жил 38 настай Роналдиньо өөрийн  криптовалютыг хөлбөмбөгийн ертөнцид илүүтэй таниулахыг зорьж байгаа аж. Гэхдээ хүн бүр энэ криптовалютыг ашиглах боломжтой юм байна.  Түүний зорилго нь олон нийтэд зориулсан криптовалютын компани байгуулах гэнэ. Роналдиньо RS-ийг эхлээд 140 сая ширхгийг гаргах ажээ.