Голландын шигшээ талбайдаа Германыг буулгаж авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-14

“Үндэстнүүдийн лиг-2018” тэмцээний хүрээнд шигшээ багууд тулсаар байна.  Өнгөрсөн шөнө А1 хэсэгт багтсан Голландын шигшээ баг талбайдаа Германыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хэсэгтээ 4 оноотой болж, Францын араас хоёрдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 30 дахь минутад Виргил ван Дейк тооны харьцааг нээсэн бол Депай 86 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар Вейналдум 90 дэх минутад гүйцээжээ.