Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар Абу Дабигийн “Их дуулга”-д эх орноо төлөөлж оролцоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-14

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 27-29-ний өдрүүдэд жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болох билээ.  Энэхүү тэмцээнд дэлхийн 65 орны 414 жүдоч оролцохоор одоогоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Тэгвэл манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй нэг жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.  Эрэгтэйчүүдээс 66 кг-д Г.Хэрлэн, 73-т Г.Одбаяр нар барилдана. Мөн Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон ч гэрээгээ цуцалсан Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар энэ тэмцээнд оролцохоор болжээ. Эмэгтэйчүүдээс 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг оролцоно.