Э.Содномпэлжээ Азийн наадмын аварга боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-15

МУГТ Э.Содномпэлжээ Азийн наадмын аварга болж,рекордыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал,  Жакарта-2018 Азийн паралимпийн наадмын Пауерлифтингийн -107 кг-ийн жинд манай тамирчин өрсөлдөж, түрүүлсэн юм.

Тэрбээр 240 кг-ыг өргөж түрүүлснээр аварга болоод зогсохгүй Азийн наадмын рекордыг шинэчилжээ. Өмнөх рекорд нь 232.5 кг байсан бөгөөд 7.5 кг-аар илүүг өргөж чадсан байна.