“Боруссия Дортмунд” Пентекийг сонирхож байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-15

Италийн “Женоа” клубын довтлогч Кшиштоф Пентек европын топ багуудын анхаарлын төвд оржээ. “Барселона”, “Байерн Мюнхэн”, “Челси” клубүүдийн дараа “Боруссия Дортмунд” түүнийг сонирхож эхэлсэн аж.

Өмнө нь “Наполи” түүний төлөө 25 сая еврог Пентекийн төлөө санал болгоход “Женоа” 60 саяыг шаардаж байсан юм. Тэрбээр  Сери А лигт энэ улиралд 7 тоглолтод 9 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.