Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-16

БНСУ-ын Сугчу хотноо энэ сарын 04-08-ны өдрүүдэд болсон морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай баг Grand Prix аваргын цомын эзнээр тодорсон байна. Тус тэмцээнд Англи, АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Казахстан, Герман зэрэг олон орны тамирчид авхаалж, самбаагаа сорьсон аж.  

Харин Монгол Улсыг төлөөлж "Хан Монгол" морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүгээр ахлуулсан Э.Эрдэнэ, П. Пүрэв-Очир, О.Түмэнбаяр гэсэн тамирчид оролцжээ. Тэмцээний үеэр БНСУ-д хар салхи  дэгдэж, салхитай, тэмцээний зам хальтиргаатай зэрэг хүнд нөхцөлд болсон ч манай тамирчид амжилттай оролцож, 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна.

Үүнээс гадна, багийн тамирчин Э.Эрдэнэ ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгө, багийн төрөлд 1 мөнгөн медаль авснаас гадна Grand Prix аваргын цомыг багтаа авчирсан юм. Түүнчлэн П.Пүрэв-Очир ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд мөн хүрэл медалийг хүртсэн бол О.Түмэнбаяр багийн төрлөөр мөнгөн медалийг тус тус хүртжээ.