Английн шигшээ Испанийг талбайд нь буулгаж авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-16

“Үндэстнүүдийн лиг”-ийн хэсгийн 2, 3 дугаар тойргийн тоглолтууд болж байгаа билээ.  Өнгөрсөн шөнө А4 хэсэгт багтсан Английн шигшээ баг Испанийн талбайд зочилж, даагаа нэхлээ. Эхний удаад Англид тулахад Испани өрсөлдөгчөө хожиж байсан.

Тэгвэл энэ удаад Английн шигшээ хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 2:3-аар буулгаж авч, хариугаа авлаа. Ингэснээр 4 оноотой болж, Испанийн араас хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 16, 38 дахь минутад Стерлинг дубль хийсэн бол Рэшфорд 29 дэх минутад нэгийг нэмж. Англи эхний үед ийн илүүрхсэн ч хоёрдугаар хагаст Испани сайн байсан. 59 дэх минутад Пако Алькасер тооны харьцааг ойртуулж, Рамос 90 дэх минутад нэгийг нэмсэн байна.