“Атлетико Мадрид” Европа лигт түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-17

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн финалын тоглолт өнгөрсөн шөнө Францын Лион хотноо болж өндөрлөлөө. Өнөө жилийн Европа лигийн финалд Испанийн “Атлетико Мадрид” болон Францын “Марсель” клубүүд тунаж үлдсэн юм. 

Тэгвэл аваргын цомын төлөөх тоглолтод “Атлетико” өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авч, түрүүллээ. Тоглолтын 21, 49 дэх минутад Гризманн дубль хийж, багийн чухал тоглогч хэрэгтэй цаг яаж тоглодгийг харуулсан. Харин 89 дэх минутад Габи гүйцээснээр Испанийн баг цом хүртэж чадлаа.