Үндэсний лигт 12 баг хүч үзнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-02

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнийг энэ сарын 21-ний өдөр эхлүүлэхээр болсон аж.  2018-2019 оны улирлын лигийн тэмцээнд нийт 12 баг өрсөлдөхөөр болж, багууд дараах хоёр хэсэгт хуваагдах юм байна. Тухайлбал, Тэргүүн хэсэгт “Архангай Алтан Дорнодын дайчид”, Ховд шонхорууд, “Сүхбаатар Альянс Тех харцага”, “Өвөрхангай Тэнүүн Өлзий”, “Дархан”, “Баянхонгор Мазаалай” багууд багтжээ. Харин дээд хэсэгт "Говь-Алтай", "Багануур", “Хэнтий Эбэг”, "Завхан", "Өмнөговь", "Сэлэнгэ" багууд тус тус өрсөлдөх аж.