"Челси" хэсгээс гарах нь тодорхой боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-09

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. L хэсэгт багтсан Английн "Челси" клуб дөрөвдүгээр тойрогт "БАТЭ"-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, тасарлаа. 

Тоглолтын 52 дахь минутад Жиру хожлын гоол оруулснаар багаа хасагдах шатанд орууллаа. Дараагийн хоёр тойрогт Лондоны цэнхэрүүд ердөө ганц тэнцэхэд л хэсгээсээ нэгээр гарна.  

Тэгвэл нөгөө талд "МОЛ-Види" клуб талбайдаа "ПАОК" багийг хүлээж авч, 1:0-ээр хожсон. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээс гарах боломжоо хадгаллаа. Үлдсэн хоёр тойргоос ердөө ганц хожиход л тэд хэсгээсээ гарна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Миланов 50 дахь минутад оруулжээ.