Д.Төмөрхүлэг шөвгийн найм, Д.Алтансүх 16-д үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-09

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн эхэллээ. Өнөөдөр манайхаас 6 бөх барилдаж байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж байгаа Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо Германы Адам Мичелийг ялсан. Харин дараагийн тойрогт барилдах ёстой байсан түүний учраа дэвжээнд гарч ирээгүй учраас шууд шөвгийн наймд үлдлээ. Манай бөх дараагийн тойрогт Узбекистаны Сардор Нуриллаев болон Оросын Анзаур Арданов нарын ялсантай нь барилдана. 

Тэгвэл 66 кг-д барилдаж байгаа Д.Алтансүх эхний тойрогтоо Узбекистаны Артём Штурбабинтай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр буулгаж авлаа. Манай бөх дараагийн тойрогт Израйлийн бөх Амер Дантетай барилдана.