Хакүхо Кюүшюү башёг өнжинө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-10

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн маргааш Фүкүока хотод эхэлнэ. Энэ оны сүүлийн тэмцээн болох Кюүшюү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжихөөр болсон байна.

Харин аваргуудаас Кисэносато барилдах аж. Ингэснээр 2003 оноос хойш анх удаагаа япон аварга ганцаараа башёг тэргүүлэхээр болж байгаа юм. Хакүхо аравдугаар сарын тойргийн барилдааны бэртлийн улмаас өнжсөн бол энэ башёд ч мөн зодоглохгүй аж. Харин Какүрюү М.Ананд шагайн бэртлийн улмаас арваннэгдүгээр сарын башёд зодоглохгүй нь. Башё маргааш эхлэх бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.