Шатар сонирхогчдын улсын аваргын тэмцээн эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-11

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр нийслэлийн есөн  дүүрэг, 21 аймаг, 330 суманд зэрэг боллоо. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн долоо  дахь жилдээ болж байгаа бөгөөд анхны тэмцээнд Багануур дүүргийн иргэн Ц.Нямдаваа мөнгөн медаль хүртэж байжээ. Энэ жил тус дүүрэг амжилтаа ахиулах зорилго тавьж, залуу шатарчид гарч ирсэн гэдгийг онцолж байсан юм. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн ийнхүү эхэлж байгаа бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн  ирэх  сарын 08-09-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2019 оны нэгдүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд болох  аж. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6830 гаруй шатарчин оролцсон байна.