Д.Түмэнжаргал дэлхийн аварга боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-12

Швед Улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ энэ сарын сарын 4-10-нд болж, Монголын баг тамирчдаас ОУХМ Д.Түмэнжаргал жиндээ тэргүүлж, дэлхийн аварга боллоо.

Тус тэмцээнд оролцож байгаа тамирчид хүчний гурван төрөлт буюу суулт, шахалт, таталтаар өрсөлдөж шилдгүүдээтодруулж байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор оролцсон Д.Түмэнжаргал эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 105 кг-д цээжнээс 312.5 кг-ыг шахаж, алтан медаль хүртэн, төрийнхөө дуулалыг эгшиглүүлэв.

Тэрбээр хоёр жилийн өмнө Дани Улсад болсон хэвтээ шахалтын ДАШТ-ээс энэ жиндээ мөнгөн медаль хүртэж байжээ.