Роналдо гоолдож, “Ювентус” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-12

Италийн Сери А лигийн 12 дугаар тойргийн хүрээнд хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Милан”-ы талбайд зочлон тоглолоо. Энэ тоглолтод Турин хотын баг өрсөлдөгчөө 0:2-оор буулгаж авч, ээлжит гурван оноогоо авлаа. Ингэснээр 34 оноотой болж, араасаа нэхэж байгаа багаасаа даруй 6 оноогоор тасраад байна.

Тоглолтын 8 дахь минутад Манжукич гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 81 дэх минутад Роналдо нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулжээ. Тэрбээр энэ тойрогт нэгийг оруулснаар 8 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Бусад тоглолтын үр дүн

Аталанта 4-1 Интер

Эмполи 2-1 Удинезе

Рома 4-1 Сампдория

Кьево 2-2 Болонья

Сассуоло 1-1 Лацио