Л.Төртогтох дэлхийн чансааны хоёрт, Т.Түвшинтулга тавд бичигдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-12

ДБНХ (UWW)-ноос өнгөрөгч сард Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-ий дараах эрэгтэйчүүдийн 10 жингийн чансааг шинэчлэн гаргажээ. Монголын есөн бөх чансааны дэлхийн чансааны эхний 20-д бичигджээ. 92 кг-ын жинд ОУХМ Л.Төртогтох 58 оноотой аман хүзүүдэв. Түүнчлэн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д 52, Унгарт хүрлийн төлөө барилдсан ОУХМ Б.Бямбадорж 70 кг-д 56 оноотой “Топ-5”-д бичигдлээ.

Манай бусад бөхчүүдээс 57 кг-д ОУХМ Ц.Цогбадрах 32 оноотой 11, 65 кг-д ОУХМ Т.Тулга 39 оноотой 14, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 32 оноотой 14, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат 34 оноотой 10, 97 кг-д ОУХМ Ө.Батзул 42 оноотой 11, 125 кг-д ОУХМ Н.Золбоо 35 оноотой 11 дүгээр байрт тус тус бичигджээ.