“Манчестер Юнайтед” Янгтай шинэ гэрээ байгуулахаар ярилцаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-13

Энэ улиралд тааруухан тоглолт үзүүлж байгаа Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын удирдлагууд багийнхаа жигүүрийн хамгаалагч Эшли Янгтай шинэ гэрээ байгуулахаар ярилцаж байгаа ажээ. Sky Sports-ын мэдээлж байгаагаар талууд нэг жилийн гэрээ байгуулахаар нөхцлийг нь хэлэлж байгаа юм байна.

Янгийн багтайгаа байгуулсан одоогийн гэрээ энэ улирлын төгсгөлд дуусна. Тиймээс туршлагатай хамгаалагчаа дахин нэг жил багтаа үлдээхээр “Манчестер Юнайтед”-ын удирдлагууд хэлэлцэж байгаа бололтой.