Бельгийн шигшээ гурав дахь хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

Европын шигшээ багуудын дунд болж буй “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээни хэсгийн шатны тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө А2 хэсэгт багтсан Бельгийн шигшээ баг талбайдаа Исландыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан юм. Ингэснээр гурав дахь хожлоо авч, 9 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна.

Тоглолтын 65, 81 дэх минутад Батшуайи хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирлаа. Исландын тухайд 4 тоглолт хийсэн хэдий ч ганц ч хожил авч чадалгүй, хэсгийн сүүл мушгиж үлдлээ.