Голланыдан шигшээ талбайдаа Германыг хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-17

Европын шигшээ багуудын дунд болж буй "Үндэстнүүдийн цом"-ын тэмцээний хэсгийн шатны тоглолтууд болж байгаа билээ.  Тэгвэл А1 хэсэгт багтсан Голландын шигшээ баг талбайдаа Францыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой боллоо. Харин Франц 7 оноотой хэвээр үлдэв.

Тоглолтын 44 дэх минутад Вейналдум тооны харьцааг нээсэн. Улмаар Депай 90 дэх минутад торгуулийн цохилтоор нэгийг нэмж, багтаа хэрэгтэй ялалтыг авчирлаа. Одоо Недерландын шигшээ баг Германтай тулна. Энэ тоглолтод хожиж чадвал Францын дээр гарах боломж байна.