Өнөөдөр Б.Мөнгөнчимэг тэргүүтэй 3 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-17

Недерландын Гааг хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн эхэлсэн билээ. Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 63 кг-д гурван бөх барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-д залуу жүдоч С.Чинзориг барилдаж байгаа. Манай бөх эхний тойрогтоо Монакогийн бөх Седрик Бесситэй барилдана. 

Харин Ташкентад урамтай барилдаж түрүүлсэн Б.Мөнгөнчимэг С хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. 63-т барилдаж байгаа манай бөх хоёрдугаар тойрогт Камерон болон Хятадын бөхчүүдийн ялсантай нь барилдана. 

Тэгвэл энэ жинд өрсөлдөх Б.Ганхайч В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Румын болон Польшийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.