Стефен Карри авто осолд оржээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-24

АНУ-ын мэргэжлийн сагсанбөмбөгийн тамирчин, “Голден Стэйт Уаррьорс” багийн од Стефен Карри өчигдөр багийнхаа бэлтгэлийн заал руу явж байхдаа осолд оржээ. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийснийхээ дараа ослыг бороо их орсонтой холбон тайлбарласан байна.

С.Карри өчигдөр өглөө 09:00 цагийн үед Оакландын гол замд баруун эгнээнд явж байхдаа хоёр машинтай мөргөлдсөн аж. Тодруулбал, түүний өмнөх машин замд хальтирч хөндөлсч, Карригийн машинтай мөргөлдсний дараа арын машин нь араас нь мөргөжээ. Ослын дараа сагсанбөмбөгчний унаж явсан машин авах юмгүй болсон ч, азаар өөрөө гэмтэж бэртээгүй байна. Тэрбээр багийнхаа өчигдрийн бэлтгэлд оролцжээ.