Утсыг зөв хэрэглэж суръя 

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-05-24

Сүүлийн үед интернэт хурдтай хөгжиж байгаа болоод тэр үү ухаалаг утас ашигладаггүй хүн гэж байхгүй болсон. Хаана ч явсан, хэн ч байсан утсаа ашиглаад явж байдаг. Тухайлбал, хоол идэж байхдаа, кино театрт кино үзэхдээ, машин барьж байхдаа, зам гарахдаа хүртэл утсаа ухдаг, мааждаг.  

Байнга утсаа хэрэглэж, ухаж  байгаад амь насаараа, эрүүл мэндээрээ хохирох аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэг болсон үедээ л ашиглах нь чухал. АНУ-д нэгэн гэр бүл зугаалгаар явж байхдаа гар утас оролдсоноос болж осолд орсон байдаг. Уг ослоос болж 25 орчим насны нэгэн бүсгүй аав, ээж, долоон настай дүүгээ алдсан бөгөөд өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Тиймээс “Замын хөдөлгөөнд оролцохдоо утас битгий хэрэглээрэй гэж хэлэмээр байна” гээд уйлаад ярьж байсан. Манай жолооч нар машин барихдаа утас хэрэглэдэг. Үүнээс болж осол аваар гарах, хүн дайрах тохиолдол ч гардаг. Тиймээс утсыг зөв хэрэглэж суръя. Ялангуяа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ утсаа ухахгүй, анхаарал болгоомжтой байх ёстой. Өөрийнхөө болон бусдын амьдралыг бодох хэрэгтэй.

Үүнээс гадна, манайхан хүүхдээ саатуулж байна гээд утсаараа тоглуулдаг. Энэ нь маш буруу. Тухайн үед утсаар тоглоод танд саад болдоггүй. Дараа дараагийн өдөр нь та дахиад л саатуулахын тулд утсаараа тоглуулах болно. Ингэснээр хүүхэд тань эхлээд ядаргаанд орно. Тэрийг та өөрөө анзаарахгүй. Тиймээс утсаар тоглуулж болохгүй. Хожим нь ямар үр дүн гарахыг сайтар бодох хэрэгтэй шүү дээ.