Чөлөөтийн бүсгүйчүүд 2 алт, 5 хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-01

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод боллоо. "Чебоксар арена"-д болсон тав дахь удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор манай улсын найман тамирчин хүч үзэж, хоёр алт, таван хүрэл медаль хүртэв.

57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа нар алтан медаль хүртэж, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Тэгвэл   50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамтрчин ОУХМ Э.Сумъяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 68 кг-д “Алтай” констракшний тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн эзэн боллоо.

 62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа 1/4 шигшээд нутгийн бөх А.Батцэцэгт 3:4-өөр ялагдсан юм. С.Цэрэнчимэд гавьяат хоёр жилийн өмнөх амжилтаа бататгаж тус тэмцээний хошой аварга болж, Х.Болортуяа өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж алтан медалийн тавцанд зогсов. ОУХМ А.Батцэцэг тус тэмцээнд таван удаа зохион байгуулагдахад бүгдэд нь медаль хүртэж ховорхон амжилт үзүүлсэн төдийгүй дөрвөн өөр жинд (53, 55, 57, 62 кг) медаль хүртээд байна.

Түүнчлэн О.Насанбурмаа гавьяат тус тэмцээнээс гурав (2016, 2017 онд түрүүлсэн), Э.Сумъяа (2017 онд алт), Б.Шоовдор (2015 онд хүрэл) хоёр дахь, Ц.Намуунцэцэг анхны медалиа зүүлээ.