“Сити”-гийн хожигдолгүй цуврал үргэлжилсээр байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-04

Английн премьер лигийн 15 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Манчестер Сити” клуб “Уотфорд”-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр энэ улирлын 13 дахь хожлоо авч, 41 оноотойгоор тэргүүллээ хадгалсаар үлдлээ.

Тоглолтын 40 дэх минутад Лерой Сане гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 51 дэх минутад Марез нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. Эзэн багаас 85 дахь минутад Дукуре нэр төрийн ганц гоол оруулсан байна.

Бусад тоглолтын үр дүн

Борнмут 2-1 Хаддерсфилд

Брайтон 3-1 Кристал Палас

Вест Хэм 3-1 Кардифф