“Ливерпүүл” энэ улирлын 12 дахь хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-05

Английн премьер лигийн 15 дугаар тойргийн  үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Ливерпүүл” клуб “Бөрнли”-гийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 39 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ.  Мөн 15 тойрогт 12 хожиж, 3 тэнцэж, ганц ч хожигдолгүй тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Тоглолтын 54 дэх минутад эзэн багаас Корк гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 62 дахь минутад Милнер тэнцүүлж, 69 дэх минутад Фирмино тэргүүллийг багтаа авчирчээ. Улмаар Шакири 90 дэх минутад гүйцээж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм.

 Бусад тоглолтын үр дүн

Вулверхэмптон 2-1 Челси

Манчестер Юнайтед 2-2 Арсенал

Фүлхэм 1-1 Лестер

Эвертон 1-1 Ньюкасл

Тоттенхэм 3-1 Саутгэмптон