Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-06

Нутгийн бөх, Их аварга Харумафүжи Д.Бямбадоржтой маргаан үүсгэж, зодуулсан, хүнд бэртсэн гэгдэж байсан А.Баасандорж өөрөө залуу сүмоч зодож, шуугиан дэгдээгээд байсан юм. Тэрбээр өөрийн дэвжээний бөх, 23 настай залууг хэлсэн зүйлийг нь мартсан гэдэг шалтгаанаар нүүр рүү нь 4-5 удаа цохиж, зодсон талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Зодуулсан бөх бэлтгэлдээ очих үед багш нар нь мэдэж, Сүмогийн холбоонд гомдол гаргасан аж. Сүмогийн холбооноос эхний ээлжинд А.Баасандоржийн тойргийн барилдаанд барилдах эрхийг нь хассан. Улмаар хохирогчоос дахин мэдүүлэг авч байж дараа дараагийн арга хэмжээг авахаар болоод байсан юм.

Тэгвэл А.Баасандорж өөрөө сүмогоо зодог тайлах шийдвэрээ гаргасан талаар зарим эх сурвалж мэдээллээ.  Ингэснээр Монголын өөр нэг сүмоч зодооны асуудлаас болж зодог тайлах нь.