“Ливерпүүл” хүснэгтийн тэргүүнд гарч, “Сити” анхны хожигдлоо амслаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-08

Английн премьер лигийн 16 тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт “Ливерпүүл” клуб “Борнмут”-ын талбайд зочилж, 0:4-өөр  бутниргэлээ. Ингэснээр  13 дахь хожлоо авч, 42 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Тоглолтын 25, 48, 77 дахь минутад Салах хет-трик толилуулж, энэ улирлын 10 дахь гоолоо оруулсан юм. Ингэснээр мэргэн буучийн жагсаалтыг Обамеянгийн хамтаар тэргүүлж эхэллээ. Тэгвэл үлдсэн нэг гоолыг Кук 68 дахь минутад өөрийнхөө хаалганд оруулжээ. 

15 дугаар тойрог хүртэл ганц ч хожигдоогүй явсан “Манчестер Сити” клуб энэ удаад “Челси”-гийн талбайд зочилж, 2:0-ээр хожигдлоо. Ингэснээр улирлын анхны ялагдлаа хүлээж, 41 оноотой хэвээр үлдсэнээр хоёрдугаар байр руу ухарлаа. Мөн хожигдоогүй цурал нь ингээд зогсч байна.

Тоглолтын 45 дахь минутад Канте тооны харьцааг нээсэн. Улмаар 78 дахь минутад Давид Луйз нэгийг нэмсэнээр багийнхаа ялалтыг баталгаажуулж, лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хожиж чадлаа. Ийнхүү “Челси” 34 оноотой болж, 4 дүгээр байрт бичигдэж байна. 

Бусад тоглолтын үр дүн

Кардифф 1-0 Саутгэмптон

Арсенал 1-0 Хаддерсфилд

Манчестер Юнайтед 4-1 Фүлхэм

Лестер 0-2 Тоттенхэм

Вест Хэм 3-2 Кристал Палас

Бөрнли 1-0 Брайтон