“Барселона” ээлжит хожлоо авч, хүснэгтийг тэргүүлж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-08

Испанийн Ла лигийн 15 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб “Эспаньол”-ын талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авлаа.  Ингэснээр 31 оноотой болж, тэргүүн байраа хадгаллаа.

Тоглолтын 17, 65 дахь минутад Месси хоёрыг оруулж, энэ улиралд Ла лигт 11 гоолтой боллоо. Тэгвэл Дембеле 26, Суарес 45 дахь минутад нэг нэгийг нэмжээ.