“Реал Мадрид” дөрөвдүгээр байр руу орж ирлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-09

Испанийн Ла лигийн 15 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Реал Мадрид” клуб “Уэска”-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 26 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орлоо.

Тоглолтын 8 дахь минутад Гарет Бейл үүргээ гүйцэтгэж, нэг гоол оруулсан. Энэ гоол нь хожлын үнэтэй байсан юм. 

Бусад тоглолтын үр дүн

Бетис 2-0 Райо Вальекано

Реал Сосьедад 1-2 Вальдолид