Таканоива зодог тайлж байгаагаа зарлалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-09

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос залуу бөхчүүдийг дэглэдэг ёс зүйгүй байдлыг устгахаар ажиллаж байгаа үед монгол сүмоч Таканоива А.Баасанжаргал туслахаа зодсон хэрэгт холбогдсон юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. 

Манай бөх  “Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ. Зодог тайлна” хэмээн өргөдлөө өгсөн байна.  Харин  холбооны тэргүүн Хаккакү ояката “Үнэхээр зодог тайлах гэж үү” гэж хэд хэдэн удаа баталгаажуулсны эцэст өргөдлийг хүлээн авчээ.

Шинжээч, мэргэжилтнүүд холбооноос түүнд 2-3 башё өнжих шийтгэл онооно гэж үзэж байлаа. Гэвч Таканоива зодог тайлахаар хатуу шийдсэн аж.

Таканоива асуудал үүссэн өдрийн орой  оякатагийн хамт  дэвжээн дээрээ хэвлэлийн хурал хийж, “Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ хүлцэл өчиж байна. Үргэлжлүүлэн барилдмаар байсан ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх сэтгэл илүү хүчтэй байлаа” гэж хэлсэн байна.

Н.Пунцагболд