Фоден “Манчестер Сити”-тэй 2024 он хүртэл гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-10

Английн “Манчестер Сити” клуб энэ улиралд өнгөрсөн жилийнхнээс илүү амжилттай яваа. 16 тойргийн дараах байдлаар хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол Аваргуудын лигт хэсгээс гарах нь тодорхой болсон.

Тэгвэл “Хотынхон” багийнхаа 18 настай хагас хамгаалагч Филип Фодентэй  2024 оны зун хүртэл гэрээ байгуулж, багтаа удаан хугацаанд тоглуулахаар авч үлдлээ. Тэрбээр энэ улиралд премьер лигт 8 тоглолтод оролцоод байгаа юм.