“Тоттенхэм” хасагдах шатанд үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-11

Аваргуудын лигийн В хэсэгт багтсан Английн “Тоттенхэм” клуб сүүлчийн тойрогт “Барселона” клубын талбайд зочилж, шийдвэрлэх тоглолт хийлээ. Зайлшгүй хожиж байж дараагийн шатанд үлдэх даалгавартай байсан Лондон хотын баг Каталоны алдарт клубын талбайд тун сайн тоглож, 1:1-ээр тэнцэж чадсан юм.

Ингэснээр “Барса” 14 оноотой болж, хэсгээс нэгээр гарч байгаа бол “Тоттенхэм” хоёроор дагалаа. Тэд 8 оноотой болж, гоолын зөрүүгээр хасагдах шатанд шалгарч байгаа юм. Азаар нөгөө талд “Интер” тэнцсэн нь “Тоттенхэм”-д зол боллоо. Тоглолтын 7 дахь минутад Усман Дембеле гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 85 дахь минутад Лукас Моура багаа аварчээ.

Голландын “ПСВ” клубыг талбайдаа хожих даалгавартай байсан Италийн “Интер” клуб ердөө л тэнцээ салгаснаар хасагдах шат руу орох боломжоо салхинд хийсгэлээ. Хэдийгээ 8 оноотой болсон ч гоолын зөрүүгээр гуравдугаар байрт орж, Европа лигт тоглохоос өөр сонголтгүй болов. Тоглолтын 13 дахь минутад зочин багаас Лосано гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Икарди 73 дахь минутад тэнцүүлжээ.