Г.Одбаяр ялж, Ц.Цогтбаатар тэмцээнээ дуусгалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-14

Хятадын Гуанжоу хотноо жүдо бөхийн мастеруудын тэмцээн үргэлжилж байна. Манайхаас эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Г.Одбаяр дөнгөж сая Казахстаны бөх Заншая Смагуоловтай барилдаж, базари үнэлгээгээрээ ялснаар дараагийн тойрогт шалгарч үлдлээ. Манай бөх дараагийн тойрогтоо Шведийн Томми Макиастай барилдана.  

Тэгвэл Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хамгийн хатуу учраа болох Солонгосын Ан Чан Римтэй барилдсан. Энэ барилдаанд тэрбээр өрсөлдөгчдөө базари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.