“Реал” хожиж, гуравдугаар байр руу орж ирлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-15

Испанийн Ла лигийн 16 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.  Энэ тойрогт “Реал Мадрид” клуб талбайдаа “Райо Вальекано”-г хүлээж авч, 1:0-ээр арай гэж хожлоо. Ингэснээр 29 оноотой болж, гуравдугаар байр руу орж ирлээ.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 13 дахь минутад Бензема оруулж, багаа аварсан юм. 

Бусад тоглолтын үр дүн

Хетафе 1-0 Реал Сосьедад

Вальядолид 2-3 Атлетико Мадрид

Эйбар 1-1 Валенсия