Роналдо гоолдож, “Ювентус” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-15

Италийн Сери А лигийн 16 дугаар тойргийн эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб энэ тойрогт “Торино”-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа.

Ингэснээр 46 оноотой болж, ганц ч хожигдоогүй цувралаа үргэлжлүүлж байна. Мөн араасаа нэхэж байгаа “Наполи”-гоос 11 оноогоор тасарлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 70 дахь минутад Роналдо оруулж, багтаа ялалт авчирсан юм.  Мөн тэрбээр 11 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг Пентекийн хамт тэргүүлж байна.