Л.Отгонбаатар хагас шигшээд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-15

Хятадын Гуанжоу хотноо жүдо бөхийн “World masters” тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр хүнд жингийнхэн барилдаж байгаа. Тэгвэл дөнгөж сая -100 кг-д барилдаж байгаа Л.Отгонбаатар Японы бөх Ийда Кентарог базари үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарлаа.

Манай бөх хагас шигшээд Египетийн бөх Рамадан Дарвиштай барилдана. Бусад бөхчүүдийн хувьд бүгд тэмцээнээ өндөрлүүллээ.