Л.Отгонбаатар мастеруудын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-15

Хятадын Гуанжоу хотноо жүдо бөхийн "Уорлд мастерс" тэмцээн болж, өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний -100 кг-ын жинд барилдсан Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртэж, ямархуу энтэй бөх вэ гэдгээ харууллаа. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн.

Харин хоёрдугаар тойрогт Оросын бөх Илясов Нияазыг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Японы Ийда Кентарог хожсон. Тэгвэл хагас шигшээд Египетийн Рамадан Дарвишийг буулгаж авсан ч финалд Гүржийн Варлам Липартеланд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм.  \

Энэ удаагийн "Уорлд мастерс"-ыг Японы баг 7 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүллээ. Харин манай баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэлтэйгээр 9 дүгээр байрт бичигдсэн юм.