Месси хет-трик хийж, “Барса” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-16

Испанийн Ла лигийн 16 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб “Леванте”-гийн талбайд зочилж, 0:5-аар бутниргэлээ. Ингэснээр 34 оноотой болж, тэргүүллээ хадгаллаа.

Тоглолтын 35 дахь минутад Саурез энэ улирлын 11 дэх гоолоо оруулсан. Тэгвэл Месси 43, 47, 60 дахь минутад хет-трик толилуулж, 14 гоолтой болсноор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. “Барса”-гийн үлдсэн нэг гоолыг Пике 88 дахь минутад оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Эспаньол 1-3 Бетис

Уэска 2-2 Вильярреал

Севилья 2-0 Жирона