Жон Уолл 40 оноо авч хожил байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2018-12-16

Лос Анжелес Лейкэрс баг аялан тоглолтодоо үргэлжлүүлж байгаа билээ. Тэд өчигдөр Шарлот Хорнетс багийг бутниргэсэн ч өнөөдөр Вашингтон Уйзардс багтай тоглолоо. Тоглолт эхнээсээ нийслэл хотын баг тэргүүлж 128-110 харьцагаар хожжээ. Ийнхүү хожсоноор 12 хожил, 18 хожигдолтой дорнод бүсийн 10-рт бичигдэж байгаа бол Лейкэрс 18 хожил, 12 хожигдолтой өрнөд бүсийн 4-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жон Уолл 40 оноо, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жефф Грин, Деккер нар 20 оноог авчээ. Харин эсрэг багаас КСП 25 оноог сэлгээнээс авсан бол Кайл Кузма 20 оноо, Леброн Жеймс 13 оноог тус тус авчээ.