Дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэг маргааш эх орондоо ирнэ

O.Admin
2018-12-16

Тайландын “Чианг Май” хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “WBPF” холбооны 10 дахь удаагийн ДАШТ-ээс хос алтан медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг болон манай улсын баг тамирчид маргааш эх орондоо ирэх юм байна. Монгол Улсын баг тамирчид хоёр алт, дөрвөн мѳнгѳ, гурван хүрэл медаль хүртэж, хоёр шагналт дөрөвдүгээр байр, хоёр шагналт тавдугаар байр эзэлсэн бахдам сайхан амжилттайгаар Чингис хаан олон улсын нисэх буудалд буух юм байна.

ОУХ-ний мастер Г.Угалзцэцэгийн зарим амжилтаас дурдвал...

2014 оны"Ирээдүйн мистер" 4-р байр
-2014 оны"Монголын мистер"5-р байр
-2015 оны "Ирээдүйн мистер"хүрэл медаль 
-2015 оны "Монголын мистер"Мөнгөн медаль 
-2015 оны ААШТ хүрэл медаль 
-2015 оны ДАШТ Алтан медаль
-2016 оны ААШТ Алтан медаль
-2016 оны ДАШТ Алтан медаль
-2017 оны ААШТ Алтан медаль
-2017 оны "Монголын мистер" Алтан медаль
-2017 оны ДАШТ Алтан медаль
-2017 оны Хятад улсын О.У тэмцээний Алтан медаль
-2018 MR.Olimpia China тэмцээний хүрэл 
-2018 оны ААШТ хос алтан медаль
-2018 оны ДАШТ хос алтан медаль
-2015,2016,2017 онуудад спортын шилдэг шалгаруулах "Бөртэ чоно" гурван жил дарааллан нэр дэвшсэн 

-Олимпын хорооны хүндэт медаль
-Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт медаль
-2015 оны "Хөх сувд" спортын алдартан 
-2015, 2016, 2017 онуудад МБФХолбооны шилдэгийн шилдэг тамирчин 
-2017 оны МЗХолбооны шилдгийн"Мөнгөн сарнай" наадмын, Мөнгөн сарнайн эзэн 
-Өвөрмонголын ӨЗОрны хүндэт өргөмжлөл 
-Биеийн тамирын спортын тэргүүний ажилтан 
-Хөвсгөл аймгийн дээд одон медаль

-ОУХ-ий мастер

2017 оны ДЭЛХИЙН АВАРГЫН ЭМЭГТЭЙ ЦОМ ТҮҮНИЙ ЗАГВАРААР ХИЙГДСЭН БӨГӨӨД 60 гаруй улсын эхний 5 байрны шилдэг эмэгтэй тамирчид энэхүү цомоор шагнуулжээ.