Спөрсөөс гурван тоглогч 20 оноо авч баг нь ялалт байгуулалаа

Б.ГАНЗОРИГ
2018-12-17

NBA-ын талбайд өнөөдөр Сан Антонио Спөрс талбай дээрээ Филадельфи 76 багтай тоглож 96-123 харьцаагаар Спөрс бутниргэлээ. Ийнхүү хожил байгуулснаар 16 хожил, 15 хожигдолтой  өрнөд бүсийн 11-рт бичигдэж байна. Харин Сиксерс 20 хожил, 12 хожигдолтой болж байна.

Тус тоглолтод Спөрсөөс гурван ч тоглогч 20-иос дээш оноог авсан бөгөөд Рүди Гей 21 оноо, Ламаркус Олдридж 20 оноо, 10 самбар, ДиРозан 20оноо, 6 самбар, 7 дамжуулалтаар багаа тргүүлсэн байна. Харин эсрэг багаас Бэн Симмонс 16 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.