Салах Аваргуудын лигийн финалын өмнө 18 цаг мацаг барина

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-26

Английн “Ливерпүүл” клубын хагас хамгаалагч Мохамед Салах Рамадан сарын ёс заншлыг зөрчөөгүй талаар түүний Физик эмчилгээний эмч Рубен Понс ярьжээ.

Тэрбээр “Манай багийнхан Марбелье дахь бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийж байгаа. Харин Салахын хувьд мацаг барьж байгаа. Баасан гарагт тоглолт хийхгүй болохоор түүний мацаг барилт нэг их нөлөөлөхгүй байх” хэмээн ярьжээ.

Египет хүн Рамаданы ёс заншлыг бүрэн дагаж, Аваргуудын лигийн финалд тоглож байгаа нь онцгой тохиолдол болж байгаа юм. Финалын тоглолтыг дараа ч тэрбээр мацаг барьсаар байх аж. Мусульман шашинтнуудын Рамадан сар 29 хоног үргэлжилдэг. Тавдугаар сарын 16-аас зургадугаар сарын 14-ийг хүртэл үргэлжлэх юм.  Уламжлал ёсоор энэ хугацаанд өдрийн цагаар ууж, идэж болохгүй.

Энэ ёс заншил  мусульман шашинтай хүн бүрт хамаатай юм байна. Тиймээс Салах 18 цагийн турш мацаг барьж, финалын тоглолтод оролцох ажээ. Аваргуудын лигийн финал өнөө шөнө Киевт болно.