Бензема Аваргуудын лигт 56 дахь гоолоо орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-27

Аваргуудын лигийн финалын тоглолтод “Реал”-ын довтлогч Карим Бензема “Ливерпүүл”-ийн эсрэг нэг гоол оруулсан билээ. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигт  56 гоол оруулж, “ПСВ” болон “Манчестер Юнайтед”, “Реал”-д гангарч явсан Руд ван Нистелройтай зэрэгцлээ.

Франц, Голлланд тамирчдаас илүү гоолыг зөвхөн Роналдо, Месси, Раул нар оруулаад байгаа юм. Роналдо Аваргуудын лигт 120 гоол оруулсан бол Месси 100, Раул 71 гоол оруулсан билээ.